В.Зеленский: Оросын арми хамгийн их хохирол амссан

В.Зеленский: Оросын арми хамгийн их хохирол амссан

Украины Ерөнхийлөгч В.Зеленский саяхан /2022.03.12/ олон нийтийн сүлжээгээр ард түмэндээ хандаж мэдэгдэл хийлээ. Тэрээр, “Оросын арми сүүлийн хэдэн арван жилд үзээгүй хамгийн их хохирол амссан. Оросын 31 тактикийн батальон байлдааны чадваргүй болж, 360 гаруй танк устгагдсан. ОХУ-ын цэргүүд Украины хүчинд бууж өгч байгаа тул Орос улс нөөцийн цэргүүд, хугацаат цэргийн алба хаагчид болон хөлсний цэргүүдээ элсүүлж байна" гэж мэдэгджээ. Мөн тэрээр, "Украин Европын холбооны гишүүнчлэлээ хурдасгахын тулд Европын комисстой хамтран ажиллаж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: BBC