Хиймэл дагуулын шинэ зургуудад Мариуполь хот их хэмжээний хохирол амссаныг харуулжээ

Хиймэл дагуулын шинэ зургуудад Мариуполь хот их хэмжээний хохирол амссаныг харуулжээ

Максар технологийн компанийн бямба гараг /2022.03.12/-ийн өглөө хиймэл дагуулаас авсан шинэ зурагнуудад Украины баруун Мариуполь хот цэргийн цохилтын улмаас их хэмээний хохирол учирсан байгааг харуулжээ.

Тухайлбал, Мариуполь хотын баруун хэсэгт орших Жовтенейви дүүргийн “Окко” шатахуун түгээх станцын ойролцоо пуужингийн цохилтоос үүдэлтэй том тогоо харагдаж байгаа аж. Мөн замын эсрэг талд байрлах орон сууцны хорооллоос утаа гарч, агуулахуудын дээвэрт том нүхтэй гарчээ. Харин шатахуун түгээх станцын баруун хойд талын цасанд хучигдсан талбайг тойрсон тогоонууд цохилтыг илтгэж байгаа бол, урд зүгт 2 км-ын зайд орших Приморскийн хорооллын аж үйлдвэрийн бүсэд томоохон түймэр асах ажээ. Учир нь Мариуполь хотыг Орос болон Оросын дэмжлэгтэй салан тусгаарлагчдын цэргүүд бүрэн бүслээд байгаа юм.

Эх сурвалж: CNN

Гуравдугаар сарын 12-ны өдөр баруун Мариуполь хотын Приморскийн хорооллын аж үйлдвэрийн бүсэд томоохон түймэр гарч байна. (2022 Maxar Technologies)