Украины Ерөнхийлөгч В.Зеленский өчигдөр /2022.03.13/ хэлсэн үгэндээ олон улсын дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлж, холбоотнуудаасаа илүү их тусламж үзүүлэхийг гуйжээ.
Тэрээр, “Би хилийн чанад дахь холбоотнууд болон найз нөхөддөө дахин давтан хэлье. Тэд манай улсын төлөө, Украины төлөө илүү ихийг хийх ёстой. Учир нь энэ нь зөвхөн Украинд төдийгүй бүх Европт зориулагдсан. Бүх эзлэн түрэмгийлэгчид болон хамтран зүтгэгчдийг Украин мартахгүй. Украин тэднийг олж, хариуцлага хүлээлгэх болно” гэжээ.
Мөн В.Зеленский Украин дахь хүмүүнлэгийн коридорууд "ажиллаж байна" хэмээгээд бямба гараг /2022.03.13/-т 12 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн гэжээ.
Эх сурвалж: CNN