Оросын довтолгоо "Бидэнд ч заналхийлж байна" гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч мэдэгджээ

Оросын довтолгоо "Бидэнд ч заналхийлж байна" гэж АНУ-ын Дэд ерөнхийлөгч мэдэгджээ

АНУ-ын дэд ерөнхийлөгч К.Харрис Польш, Румынд төрийн айлчлал хийгээд буцаж ирснийхээ дараа Ардчилсан намын гишүүддээ хандаж үг хэлжээ.

К.Харрис хэлсэн үгэндээ, “Оросууд Украин руу довтолсон нь "Европын ардчилал, аюулгүй байдалд заналхийлж байна" гэж анхааруулаад, "Ардчилалд заналхийлж байгаа бол энэ нь бид бүгдэд заналхийлж байна гэсэн үг" гэжээ. Мөн тэрээр, “Украины нутаг дэвсгэрийг "нислэггүй бүс" болгох нь ОХУ-тай шууд мөргөлдөөн үүсгэж болзошгүй тул, ийм арга хэмжээ авахгүй” гэдгээ онцолжээ. Харин Украины нутаг дэвсгэрийг "нислэгийг хориглосон" бүс болгохыг санал асуулгад оролцсон АНУ-ын иргэдийн 45 орчим хувь нь дэмжсэн дүн гарчээ.

Эх сурвалж: BBC