ФОТО: Сарьдагийн хийдийн малтлагаас олдсон үзмэрүүдийг дэлгэлээ

ФОТО: Сарьдагийн хийдийн малтлагаас олдсон үзмэрүүдийг дэлгэлээ

“Сарьдагийн хийд” хэмээх цогц үзэсгэлэнг Монголын үндэсний музейд өнөөдөр нээлээ.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуунаар ахлуулсан эрдэмтэн судлаачдын Үндэсний шинжилгээний баг 2013-2018 оны хооронд зургаан жилийн турш Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдэд хээрийн малтлага судалгаа хийсэн.

Эл судалгааны үр дүнд Сарьдагийн хийдийн гол цогчин дуганы хоймор хэсгээс язгуурын таван бурхан 3000 орчим, мөн шавраар урласан том хэмжээний бурхан 10, үлэмж хэмжээтэй бурхдын хэсэг, шавар сац, сүншигийн эд зүйл зэрэг олон олдвор илрүүлсэн юм. Энэхүү олдворуудыг тоолж бүртгэн, сэргээн засварлан Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийнхээ сан хөмрөгт шилжүүлжсэн.

Тэгвэл тус хүрээлэнгийн судлаачдын баг Өндөр гэгээний Сарьдагийн хийдэд хийсэн зургаан жилийн малтлага судалгааны ажлаа олон түмэндээ энэхүү цогц үзэсгэлэнгээр тайлагнаж байгаа нь энэ юм.




Өнөөдөр тахиа өдөр

8 минутын өмнө