BBC агентлаг сүүлийн 24 цагт Украинд болсон үйл явдлыг тоймлон нийтэлжээ. Тус мэдээлэлд,
- Украины ерөнхийлөгч В.Зеленский одоогийн байдлаар Украины 1300 орчим цэрэг амь үрэгдлээ гэж мэдэгдлээ.
- Украины зүүн өмнөд хэсэгт орших Мариуполь хотыг Оросын зэвсэгт хүчинд эзлэн авлаа.
- Украины албаныхан Оросын цэргүүдийг Волноваха хотын ойролцоо бүрэн устгасан гэж мэдэгдэв.
- Харин ОХУ-ын армид эзлэгдсэн Мелитополь хотын дарга И.Федоровыг Оросын цэргүүд хулгайлсан явдал нь оршин суугчдын томоохон эсэргүүцэлтэй тулгараад байна. Мөн Ерөнхийлөгч В.Зеленский түүнийг хулгайлсан үйлдлийг "дайны гэмт хэрэг" гэж нэрлэсэн.
- Киев хотын ойролцоох тосгоныг нүүлгэн шилжүүлэх үеэр эмэгтэйчүүд, хүүхдүүдийн цуваа руу Оросын цэргүүд гал нээсний улмаас долоон хүн амиа алдсан гэж Украины албаныхан мэдэгдэв.
- Орос, Украины мөргөлдөөн эхэлснээс хойш одоогийн байдлаар 1,6 сая гаруй хүн Украинаас Польш руу дүрвэсэн гэж Польшийн Хилийн харуулууд мэдэгдээд байна.
- Франц, Герман, Оросын удирдагчид 75 минутын турш утсаар ярихад, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Украины дайныг зогсоох хүсэл эрмэлзэлээ илэрхийлээгүй” гэж Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэдэгдлээ.
- Мөн Оросын Гадаад хэргийн дэд сайд “Украинд нийлүүлж буй зэвсгийн цуваа нь Москвагийн цэргүүдийн хууль ёсны бай болж болзошгүй” гэдгийг барууныханд анхааруулжээ.
Эх сурвалж: BBC