Украины баруун хойд нутгийн Львов хотын ойролцоох цэргийн баазад Оросын арми агаарын цохилт өгсөн нь Оросууд Украин дахь довтолгоогоо баруун зүгт өргөжүүлж байна гэж CNN агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, өнгөрсөн баасан гараг /2022.03.11/-т мөргөлдөөнөөс ангид байсан тус улсын баруун хязгаар дахь нисэх буудлууд руу Оросын цэргүүд дайрчээ. Үүний улмаас Польшийн хилээс 100 гаруй км-ын зайд орших Украины баруун хойд хэсэгт орших Луцк хотын нисэх онгоцны буудал их хэмжээний хохирол учирчээ. Мөн "өнгөрөгч баасан гарагт Оросын бөмбөгдөгч онгоцноос дөрвөн пуужин харваж, хоёр хүн амиа алдсан" гэж Волынь мужийн захирагч мэдэгдсэн байна. Львов хот нь Украины соёлын төв бөгөөд хотын түүхэн төв нь ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн газар аж. Мөн дайны улмаас олон мянган хүмүүс тус хот руу дүрвэсэн бөгөөд тэндээсээ Польшийн хил рүү явдаг байна.
Эх сурвалж: CNN