Өнөөдөр өглөө /2022.03.13/ Украины баруун хойд нутгийн Львов хотын ойролцоо байдаг “Олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлын төв” Оросын агаарын цохилтод өртсөн гэж Львов мужийн засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тус төв нь энхийг сахиулах ажиллагаанд зориулан цэргүүдэд сургалтын үйл ажиллагаа явуулдаг асар том цэргийн бааз ажээ. Урьдчилсан мэдээллээр Оросын арми агаараас найман пуужин харвасан гэж бүс нутгийн засгийн газар мэдэгджээ.
Эх сурвалж: CNN