ОХУ-ын цэргүүд Крымээс баруун тийш Одесса руу давших явцдаа Украины зүүн хэсэгт орших цэргийн хүчнийг “бүрхэж”, өмнөд хэсгийн Николайев хотыг тойрч гарахыг оролдож байна гэж Их Британийн Батлан хамгаалах яам өнөөдөр /2022.03.13/ мэдээлжээ.
Их Британийн тагнуулын мэдээлэлд, “Оросын цэргүүд хойд талаараа Харьков, өмнөд талаараа Мариуполь хотоос урагшлах үед Украины зүүн хэсэгт байрлах цэргийн хүчнийг "бүрхэх"-ийг оролдож байна. Харин Украины зэвсэгт хүчин улс орон даяар тууштай эсэргүүцэл үзүүлсээр байгаа тул Орос урагшлах болгондоо өндөр үнэ төлж байна" гэжээ.
Эх сурвалж: CNN