“Украины Ерөнхийлөгч В.Зеленский, Израилийн Ерөнхий сайд Н.Беннетт нар өчигдөр /2022.03.13/ орой Украин дахь тулааныг зогсоох арга зам болон мөргөлдөөнийг шийдвэрлэх Израилийн хүчин чармайлтын талаар ярилцсан” гэж Израилийн Ерөнхий сайдын албанаас мэдээлжээ.
Тус ярилцлагийн дараа В.Зеленский, “Н.Беннеттэй “Оросын түрэмгийлэл ба энхийн хэлэлцээний хэтийн төлөв"-ийн талаар ярилцаж, олзлогдсон Мелитополь хотын дарга болон орон нутгийн зүтгэлтнүүдийг суллахад туслалцаа үзүүлэхийг хүссэн” гэж твиттер хуудастаа мэдэгджээ.
Эх сурвалж: CNN