Өнөөдөр өглөө /2022.03.13/ Львов хотын ойролцоо байдаг “Олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлын төв”-д Оросын арми агаарын цохилт өгсөн байгаа юм. Тус газар нь барууны орны албан хаагчид, тэр дундаа АНУ-ын цэргүүдтэй хамтарсан цэргийн сургуулилт хийдэг томоохон бааз байжээ.
Харин Украины Батлан хамгаалахын сайд О.Резников, “Орос улс Олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлын төвд агаараас цохилт өгснийг зэмлэн буруушааж. Энэ бол Европын холбоо НАТО-гийн хилийн ойролцоох энх тайван, аюулгүй байдлын эсрэг террорист халдлага" гэж мэдэгджээ.
Эх сурвалж: CNN
BBC