Украины 50 орчим иргэнийг Италид тээвэрлэж явсан автобус онхолдсоны улмаас нэг хүн нас барж, хэд хэдэн хүн шархадсан тухай тус улсын албаныхан өнөөдөр /2022.03.13/ мэдэгдлээ.
Осол Италийн зүүн хойд эргийн Форли болон Чесена хоёрын хоорондох А14 хурдны зам дээр гарчээ. Яг одоо онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд онхолдсон автобусыг кран ашиглан өргөхөөр ажиллаж байна гэж Италий албаныхан мэдээллээ. Сонирхуулахад, Украинаас 2,5 сая хүн дүрвээд байгаа талаар НҮБ-аас өчигдөр /2022.03.13/ мэдэгдсэн.
Эх сурвалж: CNN