Ерөнхийлөгч В.Зеленскийн ахлах зөвлөх, Орос, Украины хэлэлцээний төлөөлөгч М.Подоляк, “дараагийн хэлэлцээ ирэх долоо хоногт болно. Учир нь талууд байнгын видео уулзалт хийж, хэлэлцээ үр дүнд хүрч байна” гэж дөнгөж сая /2022.03.13/ мэдэгдэв.
Тэрээр, “Дөрөв дахь шатны хэлэлцээ маргааш эсвэл нөгөөдөр ч байж магадгүй. Учир нь хууль эрх зүйн форматыг боловсруулж дуусмагц уулзалтыг товлох болно. Хэлэлцээрийн ширээн дээр янз бүрийн санал гарч байна. Хамгийн чухал нь цэргийн зохицуулалт. Бид бүх асуудлыг хэлэлцсэн, одоо эдгээр асуудлыг хууль эрх зүйн хэлбэрт оруулахыг хичээж байна” гэж мэдэгдлээ.
Мөн М.Подоляк, "Украин Оросоос нөхөн төлбөр авахыг хүлээж байгаа бөгөөд "Уучлаарай, энэ нь хэдэн тэрбум доллараар хэмжигдэнэ. Бүх асуудал шийдэгдвэл В.Путин, В.Зеленский нарын уулзалт болж магадгүй” гэсэн юм.
Эх сурвалж: CNN
Varmalov news