ЭХ СУРВАЛЖ: Бусдын гарт амиа алдсан эмэгтэйн хэрэгт сэжиглэгдэж байсан Б нь амиа хөнөөсөн байдалтай олдсон

ЭХ СУРВАЛЖ: Бусдын гарт амиа алдсан эмэгтэйн хэрэгт сэжиглэгдэж байсан Б нь амиа хөнөөсөн байдалтай олдсон

Энэ оны гуравдугаар сарын 12-ны өдөр /2022.03.12/ Булган аймгийн нутаг дэвсгэрт “Эмэгтэй хүн нас барсан байдалтай байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгахад энэ оны хоёрдугаар сарын 16 /2022.02.16/-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... тоот оршин суух хаягаасаа гараад сураггүй алга болоод байсан 24 настай эмэгтэй М.С нь гаднын нөлөөтэй амь насаа алдсан болох нь тогтоогдсон байна. Харин тус хэрэгт холбогдогчоор шалгагдаж байсан 52 настай эрэгтэй Б.Б гэгч нь хоёрдугаар сарын 19 /2022.02.19/-ний өдөр Орхон аймагт өөрийнхөө амь насыг хохироосон байдалтай олдоод байжээ.

Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Бусдын гарт амиа алдсан 24 настай эмэгтэй нь хэргийн холбогдогч, өөрийгөө боомилсон гэх талийгаач 52 настай Б-гээс байнга мөнгө нэхдэг байсан. Мөн хоорондоо дотно харилцаатай байсан тул амийг нь хороосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн юм.