"Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг сонсгол"-д иргэдийг оролцуулна

"Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг сонсгол"-д иргэдийг оролцуулна

Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг сонсголыг зохион байгуулах гэж байна.

Тодруулбал,  2019 оны тавдугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд хүүхдийн гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсгол болно.

Нийтийн сонсголын бүртгэл: 2019 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдах тул Ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлэх юм байна.

Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.  Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны тавдугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо /лавлах утас: 264147/   Цахим шуудангийн хаяг: [email protected]

Эх сурвалж: Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба