АТГ-аас "Алтай констракшн”-ы Х.Бат-Эрдэнийн Хөгжлийн банкнаас зээл авахдаа барьцаанд тавьсан "Хашаат цав"-ын нүүрсний уурхайд нэгжлэг хийж, олборлосон байсан ашигт малтмалыг нь хураан авсан талаар эх сурвалж мэдээлэв.
Х.Бат-Эрдэнийн хамаарал бүхий "Монгол драй милк" ХХК нь хуурай сүүний үйлдвэр барихаар зээл авахдаа "Меланж" ХХК-ийн Дорнод аймгийн Баянтүмэн суманд байрлах "Хашаат цав"-ын нүүрсний уурхайг барьцаанд тавьсан байдаг. Тус компанийг Н.Болортамир гэх толгойлдог аж.
Ташрамд өгүүлэхэд, "Монгол драй милк" ХХК нь 2017 онд Хөгжлийн банкнаас 410 ам.долларын зээл авсан байдаг. Харин өдгөө зээлийн нийт үлдэгдэл нь 50 тэрбум төгрөг болоод байгаа учир түүний хилээр гарах эрхийг шүүхээс хязгаарлаад байгаа юм.