Дэлхийн банкнаас ЭМЯ-ны дэргэд хэрэгжүүлсэн 100 сая долларын төслөөс 16 тэрбумын зөрчил илэрч прокурорт шалгагдаж байна

Дэлхийн банкнаас ЭМЯ-ны дэргэд хэрэгжүүлсэн 100 сая долларын төслөөс 16 тэрбумын зөрчил илэрч прокурорт шалгагдаж байна

Коронавирусийн халдварын үед Дэлхийн банкнаас манай улсад "Цахим эрүүл мэнд ба Ковид 19" гэсэн 100 сая долларын санхүүжилттэй төслийг Эрүүл мэндийн яамны дэргэд хэрэгжүүлсэн.

Уг төслийг 2019 онд эхлүүлсэн бөгөөд 2023 оныг дуустал хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байжээ. Тус төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Энхболдыг өнгөрсөн арваннэгдүгээр сард ажлаас нь чөлөөлж оронд нь УИХ-ын гишүүн асан, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярын эхнэрийн төрсөн дүү Б.Амарсанааг томилсон байна. 

Тэгвэл саяхан уг төсөлд аудитын шалгалтыг оруулсан байна. Шалгалтаар нийт 16 тэрбумын зөрчил илэрч хуулийн байгууллагад шалгаж эхэлжээ. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, уг хэрэгт тус төслийн зохицуулагчаар ажиллаж байсан Энхболд мөн ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Я.Амаржаргал зэрэг хүнийг шалгаж буй аж. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй уг төслийн 100 сая долларын 40 сая долларыг нь эмнэлгүүдэд тоног төхөөрөмж авч өгөх, синофарм вакцины төлбөрийг төлөх зэрэгт зарцуулжээ. Харин үлдсэн мөнгө нь 2023 оныг дуустал эрүүл мэндийн салбарт зарцуулах юм байна. 




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө