Их хэмжээний алт, үнэт эдлэлийг ариун цэврийн өрөөнд нууж, нисэх буудлын ажилтанд дамжуулах гэсэн байж болзошгүй гэв

Их хэмжээний алт, үнэт эдлэлийг ариун цэврийн өрөөнд нууж, нисэх буудлын ажилтанд дамжуулах гэсэн байж болзошгүй гэв

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Турк Улсаас ирсэн карго ачааны хяналт шалгалтын үеэр их хэмжээний хууль бус эд зүйлс хурааж авсантай холбогдуулан Нийслэлийн ГЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Гаалийн ерөнхий газрын байцаагч “Гаалийн байгууллага өнгөрсөн 2021 онд гаалийн тухай хууль зөрчиж, барааны нэр төрөл, үнэ, тоо хэмжээ, ангилал зэргийг худал мэдүүлсэн нийт 933 удаагийн зөрчлийг илрүүлж, улсын төсөвт 2 тэрбум гаруй татварыг нөхөн төлүүлж, 1,6 тэрбум төгрөгийн торгууль шийтгэлийг оногдуулсан байна. Ойрын өдрүүдэд манай улс Турк улсаас эрэлт нийлүүлэлт хийсэн сайн үзүүлэлттэй байгаа хэдий ч үүнийг даган хориглосон хязгаарласан барааны хууль бус эргэлт нэмэгдэх хандлагатай байгаа. Сүүлийн таван сарын байдлаар хилээр үнэт эдлэлээ нууцаар гаргаж, бусдад дамжуулах, гаалийн эд хогшилд нуух зэрэг 10 удаагийн хууль бус зөрчилд хэрэг нээн шалгасан байна. Үүнтэй холбогдуулан онцлох мэдээллийг хүргэе.

Энэ оны гуравдугаар сарын 3-нд Турк-Улаанбаатарын нислэгийн зорчигч У нь 3,6 кг алт, үнэт эдлэлийг нисэх буудлын ариун цэврийн өрөөний хогийн саванд нуун, бусдад дамжуулахыг завдсан үйлдэл гарсан. Урьдчилсан байдлаар тус нисэх буудлын ажилтанд дамжуулах гэж байсан байж болзошгүй тул хэргийг шалгаж байгаа” гэв.




Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө