Украины дайныг сурвалжлахаар томилогдон ажиллаж байсан Fox News сувгийн сурвалжлагч Б.Холл Киевийн ойролцоо сурвалжлага хийж байхдаа шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн гэж тус улсаас мэдэгдлээ. Б.Холл гэмтсэн нь Америкийн шагналт сэтгүүлч Б.Рено Украины Ирпин хотод амь үрэгдсэний дараа ердөө нэг өдрийн дараа болжээ.
Эх сурвалж: CNN