Шууд нэвтрүүлгийн үеэр лоозон барьсан "Мария Овсянниковаг олж чадахгүй байна” гэж өмгөөлөгч нь мэдэгджээ

Шууд нэвтрүүлгийн үеэр лоозон барьсан "Мария Овсянниковаг олж чадахгүй байна” гэж өмгөөлөгч нь мэдэгджээ

Оросын нэгдүгээр сувгийн редактор, сэтгүүлч Мария Овсянникова Даваа гараг /2022.03.14/-т шууд нэвтрүүлгийн үеэр "ДАЙН БОЛОХГҮЙ. Дайныг зогсоо. Тэд энд худлаа ярьж байгаа, суртал ухуулгад бүү итгээрэй" гэж бичсэн лоозон барьсан нь ОХУ даяар таван секунд орчим цацагдсан юм. 

Тэгвэл Марина Овсянниковаг баривчилж, Москва хотын цагдаагийн газарт саатуулсан гэх мэдээлэл бий.

Түүнийг ОХУ-ын Зэвсэгт хүчний нэр хүндийг гутаахын эсрэг хуулийн дагуу буруутгах магадлалтай байгаа талаар Олон улсын зарим хэвлэлд мэдээлж буй. Харин Мария Овсянникова Москвагийн цагдаагийн газарт байгаа гэсэн мэдээлэл байгаа ч “үйлчлүүлэгчээ олж чадахгүй байгаа” гэж түүний өмгөөлөгч нь мэдэгджээ. 

Эх сурвалж: CNN