Францын цагдаа нар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины охин Катерина Тихоновагийн далайн эрэг дээрх тансаг байшинд нэвтэрсэн үл таних этгээдийг баривчилжээ.
Пьер Афнер гэх уг эрэгтэй Катерина Тихоновагийн тансаг байшинд нэвтэрснийхээ дараа доторх орчинг харуулан бичлэг хийж олон нийтийн сүлжээнд байрлуулсан байна. Үүгээр ч зогсохгүй түүний байшинг Украинаас дүрвэн ирэгсдийг орогнуулах байр хэмээн зарлаж, тагтнаас нь тус улсын тугийг намируулжээ.
Мөн В.Путины хамгийн дотнын найзуудын нэг болох Николай Шамаловын хүү, Тихоновагийн өмнөх нөхөр Кирилл Шамаловын Орос паспортын хуулбар зэрэг байсныг бичлэгтээ харуулжээ.
Украины түрэмгийлэлтэй холбоотой сүүлийн хэдэн долоо хоногт Францын эрх баригчид ОХУ-ын нэр бүхий хүмүүсийн хөрөнгийг хураан аваад байна. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Игорь Сечин хэмээх Оросын олигархын эзэмшиж байсан 108 сая еврогийн үнэтэй дарвуулт завийг хураасан юм. “Францын Европ 1” радиогийн мэдээлснээр Путины гэр бүл Биарриц хотод гурван үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг байна.
Түүний цахим сүлжээнд байрлуулсан бичлэг:
French activist Pierre Afner entered the villa of Putin's daughter Alta Mira in Biarritz changed the locks, and declared the villa was ready to accept Ukrainian refugees.
— Amichai Stein (@AmichaiStein1) March 13, 2022
The villa has eight bedrooms and three bathrooms pic.twitter.com/OWCqghHtdx
Эх сурвалж: Time