Чехийн Ерөнхий сайд П.Фиала мэдэгдэлдээ, “Польш, Словени, Чехийн ерөнхий сайд нарын Киевт хийсэн айлчлалын "гол зорилго" нь Украинчуудад Оросын түрэмгийллийн эсрэг тэмцэлд "дангаараа биш шүү" гэдгийг хэлэх явдал байвсан” гэж онцолжээ.
Тэрээр, “Бидний айлчлалын гол зорилго бол Украины найз нөхөддөө та нар ганцаараа биш. Европ та нартай хамт байгаа гэдгийг хэлэх явдал юм. Украинчуудад бид "эхнэр, хүүхдүүдийг тань хүлээн авч, Чехэд "оргодох байр"-аар хангаж байгаа гэдгийг хэлэхийг хүсч байна. Бид та нарын эр зоригийг биширч байна, бид цаашид илүү их тусламж, дэмжлэг үзүүлэх болно” гэжээ.
Эх сурвалж: CNN