"Украин Европын үндсэн үнэт зүйлсийг" хамгаалж байна гэж Словенийн сайд мэдэгдэв

"Украин Европын үндсэн үнэт зүйлсийг" хамгаалж байна гэж Словенийн сайд мэдэгдэв

Словенийн Ерөнхий сайд Я.Янша Киев хотод Украины Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Чех, Польшийн Ерөнхий сайд нартай уулзсаныхаа дараа, “Украинчууд эх орныхоо төлөө тэмцээд зогсохгүй "Европын үндсэн үнэт зүйлсийг" хамгаалж байна” гэж мэдэгджээ.

Тэрээр, “Таны тэмцэл бас бидний тулаан учраас бид энд ирсэн. Бид Украинаас ирж буй дүрвэгсдэд туслахын тулд чадах бүхнээ хийж байна. Украин бол Европын улс, Украины зам бүхэн Европ. Бид чадах бүхнээ хийх болно” гэжээ. Мөн Я.Янша Европын удирдагчид Украинд зэвсгээр туслах нь хамгийн чухал гэдгийг мэдэж байгаа. Учир нь тус улс Европын гэр бүлийн нэг хэсэг” гэж онцолжээ.

Эх сурвалж: CNN