Орос “цэргийн алдагдлаа нөхөх”-ийн тулд улс орон даяар нэмэлт хүчээ дуудаж байна гэж Тагнуулын мэдээнд дурджээ

Орос “цэргийн алдагдлаа нөхөх”-ийн тулд улс орон даяар нэмэлт хүчээ дуудаж байна гэж Тагнуулын мэдээнд дурджээ

Их Британийн Батлан ​​хамгаалах яамнаас өчигдөр /2022.03.15/ тагнуулын хамгийн сүүлийн үеийн мэдээллээ танилцуулж, “Орос улс Украинд болсон “цэргийн алдагдлаа нөхөх”-ийн тулд улс орон даяар нэмэлт хүчээ дуудаж байна” гэж мэдэгджээ.

Тус мэдээлэлд, "Оросын зүгээс Украины байнгын эсэргүүцэлтэй тулгарч байгаа ч довтолгооны ажиллагаа явуулахаар тэмцэж байна. Иймд Орос улс “зүүн цэргийн тойрог, номхон далайн флот, армени" зэрэг алс холын газруудаас цэргээ дахин байршуулж, "хувийн цэргийн компаниуд, сиричүүд болон бусад хөлсний цэргүүд" гэх мэт байлдааны бусад эх үүсвэрийг улам бүр ашиглаж байна” гэжээ.  Мөн энэ нь “Орос улс эзэлсэн газар нутгаа барьж, байлдааны хүчээ чөлөөлөхийн тулд эдгээр хүчийг ашиглахыг оролдох магадлалтай" гэж Их Британийн тагнуулын мэдээнд дурджээ.

Эх сурвалж: CNN