Сергей Нарышкин: Оросын хувь заяа ойрын өдрүүдэд шийдэгдэх болно

Сергей Нарышкин: Оросын хувь заяа ойрын өдрүүдэд шийдэгдэх болно

Оросын Гадаад тагнуулын газар/SVR/-ын тэргүүн Сергей Нарышкин тус улсын хувь заяа ойрын өдрүүдэд шийдэгдэнэ гэж мэдэгджээ.

Тодруулбал, тэрбээр өнөөдөр Москвад болсон уулзалтын үеэр “Орос одоо түүхэн мөчийг туулж байна. Оросын хувь заяа, дэлхийн ирээдүйн байр суурийг шийдэж байна. Манай улсын хувь заяа ойрын өдрүүдэд шийдэгдэнэ” гэжээ. Мөн бүрэн эрхт байдлын ач холбогдлыг онцолж, төлөөлөгчдөд хандан “Бүрэн эрхт байдал бол манай иргэдийн сайн сайхан, нэр хүндийн баталгаа. Бидний үр хүүхдүүдийн ирээдүй мөн. Бүрэн эрхт байдлын асуудалд манай улс хэзээ ч ухарч байгаагүй. Ухрах ч үгүй. Хэрэв ухарвал Орос Орос байхаа болино” гэжээ.  

Эх сурвалж: CNN