Оросын байлдааны хөлөг онгоцууд Одесса хотын ойролцоох дөрвөн тосгоныг буудсан гэж Украины арми мэдэгдэв

Оросын байлдааны хөлөг онгоцууд Одесса хотын ойролцоох дөрвөн тосгоныг буудсан гэж Украины арми мэдэгдэв

Хар тэнгис дахь Оросын байлдааны хөлөг онгоцууд өмнөд хэсгийн Украины Одесса хотын ойролцоох нутаг дэвсгэрийн эрэг орчмыг буудсан гэж тус улсын зэвсэгт хүчин мэдэгдэв. Тодруулбал, Одесса бол Украины хамгийн том гурав дахь хот юм.

Украины зэвсэгт хүчний мэдээлэлд, “боомт хотоос өмнө зүгт 30 км-ын зайд орших Лебедивка, Санжейка, Затока, Биленке тосгонууд руу сүүлийн 24 цагийн дотор их буугаар буудсан. Энэ нь хотыг эзлэн авах гэсэн нэг үйлдэл бөгөөд эрэг дагуух байг буудаж байгаа нь дайралт ойртож болзошгүй гэсэн болгоомжлолыг нэмэгдүүлж” байна гэжээ.

Эх сурвалж: CNN