Украины Ерөнхийлөгч В.Зеленский “Оросын түрэмгийллийн эсрэг тэмцсээр байгаа” талаараа АНУ-ын Конгрессын гишүүдэд хандаж дөнгөж сая /2022.03.16/ үг хэллээ.
Тэрээр энэ үеэрээ, Украины дээгүүр нислэггүй бүс байгуулахыг уриалж байгаагаа дахин илэрхийлэв. Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Ж.Псаки сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, “В.Зеленскийн хүсэлтийг үл харгалзан Украины нутаг дэвсгэртнислэггүй бүс байгуулах, Украины агаарын цэргийн хүчинд шинэ сөнөөгч онгоц нийлүүлэхийг дэмжихгүй” гэж мэдэгдлээ.
Эх сурвалж: CNN