Украины Ерөнхийлөгч В.Зеленский Конгресст хэлсэн үгэндээ АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденд хандаж, “түүнийг энх тайвны удирдагч" байхыг уриалжээ. Тэрээр, “Хэрэв үхлийг зогсоож чадахгүй бол амьдрал ямар ч утгагүй гэж би харж байна. Энэ бол агуу украины ард түмний удирдагчийн хувьд миний гол асуудал. Би Ерөнхийлөгч Жо Байденд хандан: Та бол танай агуу үндэстний удирдагч. Чамайг дэлхийн удирдагч байхыг хүсч байна. Дэлхийн удирдагч байна гэдэг бол “энх тайвны удирдагч” байна гэсэн үг" гэж хэлжээ.
Эх сурвалж: CNN