ОХУ-ын Украин руу довтлох ажиллагаа баруун тийш НАТО-гийн нутаг дэвсгэр рүү чиглэн тархаж байгаа тул НАТО Оростой тусгай шугамаар холбогдож, захидал бичсэн ч амжилтад хүрсэнгүй гэж НАТО-гийн цэргийн дээд албан тушаалтнууд өнөөдөр /2022.03.16/ мэдэгджээ.
Тэрээр, “Бид мэдээж тэдэнтэй харилцахыг хичээж байна” гэжээ.
Учир нь энэ долоо хоногийн эхээр Польшийн хилээс ердөө 20 км-ын зайд орших Украины цэргийн баазад Оросууд цохилт өгсөний дараа НАТО-гийн гишүүн орон руу мөргөлдөөн шилжиж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн гэж албаны хүмүүсийн тайлбар хийсэн юм.
Эх сурвалж: CNN