Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр Германы парламентад үг хэлнэ гэв

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр Германы парламентад үг хэлнэ гэв

Украины ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр/2022.03.17/ Германы парламентад үг хэлэх аж. Өчигдөр/2022.03.16/ тэрбээр АНУ-ын Конгрессын танхимд онлайнаар үг хэлж, Украинд нислэггүй бүс байгуулах санал тавьсан. Гэвч Конгрессын гишүүд түүний саналыг дэмжээгүй.

Харин өнөөдөр Германчуудад хандан Оросын эрчим хүчний хэрэглээг зогсоохыг уриалах болов уу хэмээн шинжээчид таамаглаж байна. Өмнө нь тэрбээр уг саналыг тавьж байсан ч Германы талаас Оросоос авдаг байгалийн хийн хэрэглээг шууд зогсоох боломжгүй гэсэн хариуг өгсөн юм.

Эх сурвалж: Aljazeera