Оросын нэгдүгээр сувгийн редактор, сэтгүүлч Мария Овсянникова Даваа гараг /2022.03.14/-т шууд нэвтрүүлгийн үеэр "Дайн болохгүй. Дайныг зогсоо. Тэд энд худлаа ярьж байгаа, суртал ухуулгад бүү итгээрэй" гэж бичсэн лоозон барин гарч ирсэн нь орон даяар таван секунд орчим цацагдсан юм.
Үүний дараа Марина Овсянниковаг баривчилж, Москва хотын цагдаагийн газарт саатуулж, 14 цаг орчим байцааж, 30 мянган рубль (280 ам.доллар) торгосон билээ. Тэгвэл пүрэв гарагт тэрбээр France 24 сувагт ярилцлага өгөхдөө ажлаас гарахад шаардлагатай бүх бичиг баримтыг ОРТ сувгийн захиргаанд бүрдүүлж өгснөө мэдээлжээ.