“Дэлхийн шилдэг сүйн гэрэл зургууд”-ыг шалгаруулжээ

“Дэлхийн шилдэг сүйн гэрэл зургууд”-ыг шалгаруулжээ

“Дэлхийн шилдэг сүйн гэрэл зургууд” уралдаанд олон орны шилдэг гэрэл зурагчдын нийт  5000 орчим гэрэл зураг иржээ.

Оролцогчдын шилдэг зургуудыг уралдааны албан ёсны цахим сайтад байршуулсан байна. Гэрэл зургаас хамгийн шилдгийг нь тодруулахад зочин шүүгч, гэрэл зурагчин Ана Иноса тусласан бөгөөд Wandering Woo, Tinted, Junebag-ийн гэрэл зурагчдын баг хамтран шилдэг 50 гэрэл зургийг шалгаруулсан байна. Дэлхий даяар шилдэг гэрэл зурагчид өөрийн дуранд сүй тавьж буй хосуудын жаргалтай бөгөөд ховор агшныг буулгаснаа илгээжээ.