"Өнгөрсөн долоо хоногт Оросын бас нэг генерал амиа алдсан" гэж Украины тал мэдэгдэв

"Өнгөрсөн долоо хоногт Оросын бас нэг генерал амиа алдсан" гэж Украины тал мэдэгдэв

Украины албаныхны мэдээлснээр, “Оросын өөр нэг командлагч байлдааны үеэр амиа алдсан бөгөөд энэ нь хоёрдугаар сарын 24-ний өдөр эхэлсэн халдлагын дараа амиа алдсан Оросын тав дахь генерал” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, Оросын 150 дугаар мотобуудлагын дивизийн генерал О.Митяев болон түүний ангийн бие бүрэлдэхүүн Мариуполь хотын ойролцоо өнгөрсөн долоо хоногт Украины цэргүүдэд амь үрэгдсэн байна. ОХУ-ын Батлан ​​хамгаалах яам болон Оросын төрийн хэвлэлүүд энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин О.Митяев 2016 онд Тажикистан дахь Оросын 201-р цэргийн баазын командлагчаар томилогдсон гэж Оросын төрийн мэдээллийн хэрэгслүүд өмнө нь мэдээлж байжээ.

Эх сурвалж: CNN