"Оросууд асрамжийн газар руу буудаж, 56 хүний аминд хүрч, 15 -ыг нь хулгайлсан" гэж Украины тал мэдэгдэв

"Оросууд асрамжийн газар руу буудаж, 56 хүний аминд хүрч, 15 -ыг нь хулгайлсан" гэж Украины тал мэдэгдэв

Украины зүүн хэсгийн Креминна хотын асрамжийн газар руу Оросын танк буудсан тухай Луганскийн цэргийн захиргааны тэргүүн мэдэгдлээ. 

Тэрээр, “Оросын зэвсэгт хүчнийхэн 56 оршин суугчийг хөнөөж “санаатай" гал нээлээ. Амьд үлдсэн 15 хүнийг Сватове дахь "бүс нутгийн асрамжийн газар" рүү аваачихаас өмнө "эзлэгчид тэднийг хулгайлсан" гэж мэдэгджээ. Харин түүний мэдэгдлийг BBC агентлаг шалгах боломжгүй байна гэж тэмдэглэжээ.

Эх сурвалж: BBC