В.Зеленский: Би В.Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн, бүтэлгүйтвэл "Дэлхийн гуравдугаар дайн" болно гэсэн үг

В.Зеленский: Би В.Путинтэй хэлэлцээр хийхэд бэлэн, бүтэлгүйтвэл "Дэлхийн гуравдугаар дайн" болно гэсэн үг

Украины Ерөнхийлөгч В.Зеленский өнөөдөр /2022.03.20/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэж, хэрвээ хэлэлцээр хийх оролдлого бүтэлгүйтвэл хоёр улсын хоорондын тэмцэл "Дэлхийн гурав дахь дайн"-д хүргэнэ гэлээ. 

Тэрээр, “Би түүнтэй хэлэлцээр хийхэд бэлэн байна. Би сүүлийн хоёр жил бэлэн байсан. Хэлэлцээргүйгээр бид энэ дайныг зогсоож чадахгүй гэж би бодож байна. Хэрэв бидэнд энэ дайныг зогсоох боломж ердөө 1 хувь байгаа бол бид энэ боломжийг ашиглах хэрэгтэй гэж би бодож байна. Бид үүнийг хийх хэрэгтэй. Энэ хэлэлцээрийн үр дүнгийн талаар би та нарт хэлж чадна. Ямар ч тохиолдолд бид өдөр бүр гэм зэмгүй хүмүүсийг газар дээр нь алдаж байна” гэжээ.

Мөн В.Зеленский хэлсэн үгэндээ, “Оросын цэргүүд биднийг устгаж, алах гэж ирсэн. Харин манай армийнхаа хариу цохилт өгч чаддаг гэдгээ харуулж байна. Гэвч харамсалтай нь нэр төр, амь насыг авч үлдэхгүй. Тиймээс В.Путинтэй хэлэлцээр хийх, ярилцах боломж байх юм бол ямар ч хэлбэр, ямар ч боломжийг ашиглах ёстой гэж бодож байна. Харин эдгээр оролдлого бүтэлгүйтвэл энэ нь дэлхийн гуравдугаар дайн болно гэсэн үг юм” гэлээ.

Эх сурвалж: CNN