“Украинд 900 гаруй энгийн иргэн амиа алдаад байна” гэж НҮБ мэдэгдэв

“Украинд 900 гаруй энгийн иргэн амиа алдаад байна” гэж НҮБ мэдэгдэв

ОХУ Украинд түрэмгийлсний дараа 3 дугаар сарын 19 /2022.03.19/-ний Бямба гарагийн байдлаар Украинд наад зах нь 902 энгийн иргэн амиа алдсан гэж НҮБ-ын Хүний эрхийн алба өнөөдөр /2022.03.20/ мэдэгдлээ. Амь үрэгдэгсдийн бодит тоо үүнээс хамаагүй өндөр байж магадгүй гэж НҮБ нэмж хэлсэн юм. Харин Украины Ерөнхий прокурорын газраас 112 хүүхэд амиа алдсан гэж мэдэгдээд байна. 

Эх сурвалж: BBC