Оросын бизнес, улс төрийн хүрээлэлд В.Путиныг түлхэн унагах бүлэг бий болсон гэж Украины Тагнуулын алба мэдэгджээ

Оросын бизнес, улс төрийн хүрээлэлд В.Путиныг түлхэн унагах бүлэг бий болсон гэж Украины Тагнуулын алба мэдэгджээ

Оросын бизнес, улс төрийн элитүүдийн хүрээлэлд ерөнхийлөгч Владимир Путиныг эсэргүүцсэн нөлөө бүхий хүмүүсийн бүлэг бий болсон талаар Украины Батлан ​​хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газар өчигдөр /2022.03.20/ мэдэгджээ.

Украины Тагнуулын ерөнхий газрын мэдэгдэлд, “Оросын бизнес, улс төрийн элитүүдийн дунд В.Путиныг эсэргүүцдэг хүмүүсийн бүлэг бий болсон. Тэдний зорилго бол В.Путиныг засгийн эрхээс аль болох хурдан зайлуулж, Украины дайны улмаас сүйрсэн эдийн засгийн харилцаагаа барууны орнуудтай сэргээх явдал юм” гэжээ.

Ингэхдээ Оросын Холбооны аюулгүй байдлын алба /FSB/-ны дарга Александр Бортниковыг В.Путиныг “түлхэн унагаах” хүмүүсийн төлөөлөл гэсэн байна.

Тодруулбал, энэ талаар “Бортников болон бусад нөлөө бүхий төлөөлөгч В.Путиныг засгийн эрхээс зайлуулах янз бүрийн хувилбарыг авч үзэж байгаа нь зарим жишээнээс харагдаж байна. Ялангуяа хордлого, гэнэтийн өвчин бусад санамсаргүй тохиолдлыг ч үгүйсгэхгүй. Мөн саяхан Киевийн хойд хэсгээс Чечений цэргүүдийг татсанаас харахад FSB-ын удирдлагууд Кадыровын нөлөөг сулруулахыг оролдож байхыг үгүйсгэхгүй. Энэ мэт жишээнээс үзвэл Оросын нөлөө бүхий эрхмүүд Украины эрх баригчидтай харилцаагаа сайжруулах оролдож байж магадгүй юм” гэжээ.