Дэвид Бекхэм өөрийн 71 сая дагагчтай инстаграм хаягийг Украин эмчид хүлээлгэн өгчээ

Дэвид Бекхэм өөрийн 71 сая дагагчтай инстаграм хаягийг Украин эмчид хүлээлгэн өгчээ

Английн хөл бөмбөгчин Дэвид Бекхэм өөрийн 71 сая дагагчтай инстаграм хаягийг Украин эмчид хүлээлгэн өгчээ.

Тодруулбал, тэрбээр өөрийн хаягийг Оросын цэргийн бүслэлтэд байгаа Украины Харьков хотын төрөх эмнэлгийн захирал Ирина эмчид хүлээлгэн өгсөн бөгөөд өчигдрөөс эхлэн алдарт хөл бөмбөгчиний хаягаар эмнэлгийнхээ нөхцөл байдлын талаар мэдээлж эхэлжээ. Бекхэмийн хувьд  2005 оноос хойш ЮНИСЕФ-ийн элч, төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Украины нөхцөл байдалтай холбоотойгоор өөрийн фэнүүдээсээ энгийн иргэдэд хандив өгөхийг уриалж байсан юм.