“Оргил” худалдааны төвийн урдах авто зогсоолыг чөлөөлж, явган хүний болон дугуйн зам гаргахаар болжээ

“Оргил” худалдааны төвийн урдах авто зогсоолыг чөлөөлж, явган хүний болон дугуйн зам гаргахаар болжээ

Хан-Уул дүүргийн “Энканто” хотхонд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн авто зогсоол нь явган болон унадаг дугуйгаар зорчигчдын хөдөлгөөнд саад учруулж байгаа талаар иргэд гомдол гаргаж ирсэн. Улмаар хуульч А.Базар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд "Камдер" ХХК-ийн эзэмшилд байдаг “Оргил” худалдааны төвийн автомашины зогсоолоос тус компанийн эзэмшилд хамааралгүй газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг иргэн хүний хувьд гаргасан байдаг. Тэгвэл тус газрыг чөлөөлж, явган хүний зам, дугуйн зам гаргах шийдвэр гаргасан талаар хуульч А.Базар мэдэгдлээ.