МАН ирэх Мягмар гаригт Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

МАН ирэх Мягмар гаригт Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшигчээ тодруулна

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага хурлын товоо зарлалаа. Бага хурлыг ирэх мягмар гариг буюу тавдугаар сарын 28-ны өдрийн 15.00 цагт товлож, Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ тодруулах юм байна. Хэнтий аймгийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг Сонгуулийн хуулийн дагуу тавдугаар сарын 24-28-ны өдрүүдэд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлэх юм.