ШУУРХАЙ: Хятадад 132 зорчигтой нисэж явсан Боинг 737 онгоц осолджээ

ШУУРХАЙ: Хятадад 132 зорчигтой нисэж явсан Боинг 737 онгоц осолджээ

Өнөөдөр /2022.03.21/ 132 зорчигчтой нисэж явсан Хятадын зорчигч тээврийн онгоц тус улсын өмнөд хэсгийн уулархаг бүсэд осолджээ.

Тодруулбал, China Eastern Airlines компанийн Боинг 737 онгоц Кунмин хотоос Гуанжоу руу нисч явахдаа Гуанси мужийн ууланд унаж, шатсан байна. Одоогоор хохирогчдын тоо болон ослын шлтгаан тодорхойгүй байгаа аж. Харин ослын газарт хамгийн түрүүнд очсон гал сөнөөгчид онгоцны ослоос үүдэлтэй ууланд гарсан галыг бүрэн унтраасан бол, тус газарт 600 гаруй яаралтай тусламжийн ажилтан ирсэн ажиллаж байна гэж тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.