Оросууд худалдааны төвд цохилт өгсний дараа Киев хотын агаарын бохирдол нэмэгдсэн гэж хотын дарга мэдэгдэв

Оросууд худалдааны төвд цохилт өгсний дараа Киев хотын агаарын бохирдол нэмэгдсэн гэж хотын дарга мэдэгдэв

Киев хотын дарга В.Кличко өнөөдөр /2022.03.21/, “Подил дүүрэг болон худалдааны төвд Оросууд цохилт өгч, найман хүн амиа алдсаны дараа нийслэлд агаарын бохирдол нэмэгдсэн” гэж мэдэгдлээ. 

Тэрээр, “Цохилтын улмаас худалдааны төв шатаж, зургаан орон сууцны барилга эвдэрч, гурав нь амьдрахад тохиромжгүй болсон. Үүний зэрэгцээ хоёр сургууль, хоёр цэцэрлэгийн байр эвдэрсэн. Нийслэл болон бүс нутагт агаарын цохилт өгсний дараа гарсан түймрийн улмаас агаарын бохирдол нэмэгдсэн” гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: CNN

Гуравдугаар сарын 21-нд Украины Киев хотын худалдааны төвийг буудсаны дараа гарсан хохирлыг хүмүүс шалгаж байна.