СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт төрсөн хүүхдээ хөнөөсөн ХОЁР хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнгөрсөн долоо хоногт төрсөн хүүхдээ хөнөөсөн ХОЁР хэрэг гарчээ

Энэ гуравдугаар сарын 19-ны өдөр /2022.03.19/ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээж нь өөрийн төрсөн хүүгээ хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, 50 настай М гэх эмэгтэй өөрийн төрсөн хүү болох 28 настай Ж-г хутгалж, амь насыг нь хөнөөсөн байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Ташрамд дурдахад, мөн энэ гуравдугаар сарын 17-ны өдөр /2022.03.17/ аав хүү хоёр архидан согтуурч мөн эцэг нь өөрийн төрсөн хүүгийнхээ амь насанд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Иймд ард иргэд архи согтууруулах ундааны зүйлийг зүй зохистой хэрэглэхийг анхааруулж байна.