Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрийг рубль болгон шилжүүлэхийг В.Путин даалгажээ

Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрийг рубль болгон шилжүүлэхийг В.Путин даалгажээ

Манай хойд хөрш ОХУ олон улсын “эдийн засаг, бизнесийн хориг”-т орсон тул рублийн ханш нь унаж, ам.долларын хомстолд орж болзошгүй байна. Тухайлбал, ОХУ-ын банкуудыг SWIFT системээс гаргасан. Энэ систем нь мөнгийг хил харгалзахгүйгээр, нэг газраас нөгөөд шилжүүлдэг олон улсын санхүүгийн дэд бүтэц юм. Иймд ОХУ байгалийн хий, шатахууны экспортоор дамжуулан SWIFT системтэй холбогддог тул валютын хомстолд орж, инфляц өснө гэж буй.

Тэгвэл В.Путин ОХУ-ын төв банк болон засгийн газарт Оросын байгалийн хийн нийлүүлэлтийн төлбөрийг найрсаг бус улс орнуудад экспортлоход рубль болгон шилжүүлэхийг даалгажээ. Мөн Москвагийн биржийн валют арилжааны үеэр долларын ханш гуравдугаар сарын 2-ноос хойш анх удаагаа өчигдөр /2022.03.23/ 95 рублиэс доошилсон байна

Эх сурвалж: Varlamov news