Бие даасан “The Insider” мэдээллийн сайтад ажилладаг Оросын сэтгүүлч Киев хотод цохилт өгөх үеэр амиа алдсан гэж өчигдөр /2022.03.23/ мэдээллээ.
Оросын цэргүүд Киев хотын Подльский дүүрэгт пуужингийн цохилтонд өгч байх үеэр О.Баулина бичлэг хийж байгаад галд өртөж амиа алджээ. Түүнтэй хамт өөр нэг энгийн иргэн нас барсан гэж The Insider мэдээлжээ. The Insider, “О.Баулинагийн гэр бүл, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. Бид Украин дахь дайн, тэр дундаа энгийн иргэд, сэтгүүлчид амь үрэгдсэн зэрэг Оросын дайны гэмт хэргүүдийг мэдээлэх болно" гэжээ.
Эх сурвалж: CNN