Өчигдөр /2022.03.28/ 23:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нутаг нэгдүгээр хороо UB mart худалдааны төвийн урд замд зам тээврийн ноцтой осол гарч, гурван эмэгтэй ташраараа дайруулсан хэрэг гарсан.
Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулан манай сайтад нэгэн иргэн мэдээлэл хүргүүллээ. Тэрээр, "өнгөрсөн хоёрдугаар сарын 12-ны өдөр /2022.02.12/ Хан-Уул дүүрэгт байрлах “Ёндо” авто угаалгын газарт угаалгаж байсан автомашиныг тус газрын ажилтан согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унаж, осол гаргаж, эзэмшигчид хохирол учруулсан хэрэг гарчээ. Тус хэргийн талаар цагдаагийн байгууллагад хохирлоо барагдуулахаар хандсан ч унаж явсан этгээдийг 200 мянган төгрөгөөр торгоод өнгөрсөн байна. Энэ мэт үйлдлийг өөхшүүлж байгаа мэт торгоод өнгөрөөж байгаа нь өчигдөр гарсан хэргийг гарах эрсдэл үүсгэж байгаа гэв.