Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг ХБ-ны асуудалтай холбоотойгоор яллагдагчаар татжээ

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг ХБ-ны асуудалтай холбоотойгоор яллагдагчаар татжээ

Монголбанкны тэргүүн дэд захирал Г.Дөлгөөнийг Хөгжлийн банкны асуудалтай холбоотойгоор яллагдагчаар татжээ. Г.Дөлгөөн нь Хөгжлийн банкны "Эрсдэлийн удирдлагын захирал"-аар ажиллаж байсан учир ийнхүү яллагдагчаар татсан байна. Энэ талаар Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Надад ирсэн мэдээллээр Г.Дөлгөөнийг яллагдагчаар татсан. Яллагдагчаар татсан хүмүүст заавал таслан сэргийлэх арга хэмжээ авдаггүй" гэдгийг мэдээллээ. Мөн АТГ-ын дарга З.Дашдаваа "Нэр дурдагдсан хүнийг яллагдагчаар татсан нь үнэн" хэмээлээ.