ТОДРУУЛГА: Онцгойн алба хаагч тогонд цохиулж нас барсан хэргийг прокурорын байгууллага шалгаж байгаа

ТОДРУУЛГА: Онцгойн алба хаагч тогонд цохиулж нас барсан хэргийг прокурорын байгууллага шалгаж байгаа

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ажил үүргээ гүйцэтгэж байсан онцгой байдлын алба хаагч өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-нд цахилгаанд цохиулж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. 

Тодруулбал, Нийслэлийн онцгой байдлын газрын харьяа Гал унтраах ...дугаар ангийн алба хаагч Улиастайн тойрог орчимд байшуулсан сэрэмжлүүлэг самбарыг буулгах гэж байгаад цахилгаан гүйдэлд цохиулж, амь насаа алдсан байдаг. 

Тэгвэл тус хэргийн материал ямар шатандаа яваа талаар эх сурвалжаас тодруулахад "НОБГ-ын харьяа Гал унтраах ...дугаар ангийн алба хаагч тогонд цохиулж нас барсан хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Баянзүрх дүүргийн Прокурорын газраас хяналт тавьж байгаа" гэх мэдээллийг өглөө.