МУИС-ийн Хууль зүйн төгсөх курсын оюутан Б.Ариунзаяа нь кофе шопд бусадтай маргаж, толгой дээр нь халуун кофе асгасан хэрэг гарсан билээ. Улмаар МУИС-ийн Хууль зүйн сургуулиас Б.Ариунзаяаг ёс зүйгүй үйлдэл гаргасан хэмээн сургуулиас хасах санал гаргаад байсан юм. Тэгвэл дээрх саналыг үндэслэж, МУИС-ийн Захиргаанаас Б.Ариунзаяаг сургуулиас хасах шийдвэр гаргасан байна.
