ВИДЕО: Э.Бат-Үүлд холбогдох хэргийн тухай нэвтрүүлэг бэлтгэжээ

ВИДЕО: Э.Бат-Үүлд холбогдох хэргийн тухай нэвтрүүлэг бэлтгэжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн Засаг дарга асан шүүгдэгч Э.Бат-Үүлд биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож /нээлттэй/, нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргаад байгаа.

Э.Бат-Үүл нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, Давж заалдах шатны шүүхэд гомдлоо гаргасан. Мөн тэрбээр Давж заалдах шатны шүүх хуралд цахимаар оролцох хүсэлтээ гаргаад буй юм. Одоогоор түүний гомдол Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд хянагдажбайгаа бөгөөд удахгүй Давж заалдах шатны шүүх рүү шилжиж, шүүх хурлын тов гарах юм.  Тэгвэл түүний нэр холбогдсон хэргийн тухай НЭВТРҮҮЛГИЙГ бэлтгэн үзэгчдэдл хүргэсэн байна. Түүнийг шоронд байхад хэвлэн нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаасан тухай мэдээлэл байдаг билээ. 

ҮЗЭХ: